Сингапурт шээсийг дахин боловсруулж шар айраг хийж байна

Сингапур улсад муу усны сувгаас авсан бохир ус, хүний шээсийг дахин боловсруулж гарган авсан усаар шар айраг хийж байна. Тус улсад сүүлийн 20 гаруй жил бохир усыг дахин боловсруулж “NeWater” нэртэй борлуулж байгаа аж. Тэрхүү NeWater-ыг ашиглан “NewBrew” нэртэй шар айргийг Сингапурт үйлдвэрлэж эхэлжээ.

NewBrew” шар айргийг тус улсын үндэсний усны агентлаг болон “Brewerkz” нэртэй компани хамтран гаргасан байна. Сингапурын үндэсний усны агентлаг тус шар айргийг цэвэр усны хомстолтой тэмцэхийн тулд гаргасан хэмээжээ. Малайз улсаас цэвэр ус импортлон, борооны усыг цуглуулах нь Сингапурын усны хэрэглээний 50 хувийг л хангадаг аж. Харин үлдсэн хэрэглээгээ “NeWater” болон далайн усыг давсгүйжүүлж хангадаг байна.

Эх сурвалж: BBC, Indian Express

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

5 1 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments