Ц.Ням-Очир: Шалгалтын явцад цагдаагийн алба хаагч сэтгүүл, зураглаачийн биед халдсан нь тогтоогдож байна

Сэтгүүлч Г.Гэрэлмаагийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан асуудлаар ХЗДХ-ын сайд чиглэл хүргүүлсэний дагуу ЦЕГ-аас хийсэн албаны шалгалтын дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Шалгалтаар цагдаагийн алба хаагч сэтгүүлч, зураглаачын биед халдсан, хэвэлн нийтлэх эрх чөлөөнд саад учруулсан гэм буруутай үйлдлүүд тогтоогдож байна. Цагдаагийн байгууллагаас нийт сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд саад учруулсан, сэтгүүлч зураглаачын биед халдсан асуудалд та бүхнээс уучлалт хүсэж байна. Албаны шалгалтаар ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Отгонжаргал, Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга хурандаа Оюутболд нарт албан тушаалын цалинг 3 сар 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдууллаа. Хан-Уул дүүрэг  дэх Цагдаагийн газрын дарга хурандаа Дамбийням, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын нийтийн хэв журам хамгаалах газрын хэв журмын хэлтсийн эргүүл хамгаалалтын тасгийн дарга дэд хурандаа Даваадорж нарт албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын 1-р хэлтсийн хэв журам хамгаалах тасгийн дарга хошууч Баянбямбыг үүрэгт ажлаас нь халах сахилгын арга хэмжээ ногдууллаа.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments