Н.Учрал: Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг зохион байгуулна

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ням-Осорын Учрал иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, сайн сайхан амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн тулд нийгмийн олон төрлийн хавтгайрсан халамжийн бодлогоос татгалзаж иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд иргэдийг ажлын байранд зуучлах “Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг”-ийг 2022.06.17-ны 11:00 цагт Чингис СООСЭ сургуулийн гадна талбайд зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгт Уул, уурхай, харилцаа холбоо, мэдээллийн технологи, худалдаа үйлчилгээний салбартаа тэргүүлэгч 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож нээлттэй ажлын байраа танилцуулах бөгөөд иргэд сонирхсон ажлын байрныхаа ярилцлагад орж бүртгүүлэх, хөдөлмөрийн зах зээл, хууль тогтоомжийн талаар зөвлөгөө, мэдээлэл авах зэрэг өргөн хүрээтэйгээр зохион байгуулагдах ажээ.

Лавлах утас:9910-3427, 8802-1072, 8900-2345

Энэ оны эхний улирлын байдлаар 15-аас дээш насны ажилгүй 104,400 иргэн байгаагаас 15-34 насны залуучууд дийлэнх хувийг эзэлж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments