|

Бурхан багшийн их дүйчин өдрөөр юу хийж болох, юу хийж болохгүй вэ

Бурхан багшийн Их дүйчин өдөр өнөөдөр буюу зургаадугаар сарын 14-ний Мягмар гарагт тохиож байна. Эл өдөр бүх нийтээр мацаг барьж, мах бус цагаан хоол иддэг.

Хийж болох үйлдэл

  • Бусадтай сайхан харьцаж, хэлээрээ сайн сайхан зүйл ярьж, сэтгэлдээ хамгийн сайхныг сэтгээрэй.
  • Өөрийгөө харж, ажиглаж, сайн явж байна уу, буруу байна үйл хийж байна уу, ямар зан ааштай байна гэдгийг олж таниарай.
  • Гэрээс гаралгүй буяныг бодож үр хүүхдээ ямар хүмүүжилтэй байгааг анзаарч нэг хараарай.
  •  Сэтгэлийн нүгэл буюу хорлох, хомхой сэтгэлийг татаарай.
  •  Мод тарьж болно.
  •  Богд уулын орчимыг цэвэрлэх, бусдад буян үйлдэх байдлаар тэмдэглэн өнгөрөөж болно.
  • Цагаан хоол идээрэй. Цагаан хоол идэх нь сахил сахих буюу бие, хэл, сэтгэлийн муу үйлийг номхотгох арга юм
  • Багшийн намтар, сургаалыг өөрийн биен дээр хэрэгжүүлж, өдөржингөө буяны үйлд шамдаарай. Энэ нь сайхан хүн, сайн хүн болох бусдад хөнөөлгүй байх, цаашдаа төгс гэгээрсэн бурхны хутгийг ч олж болох гүн гүнзгий утгатай.

 

Хийж болохгүй үйлдэл

  • Бурхан багшийн их дүйчин өдрийг наргих, цэнгэх зорилгоор тэмдэглэж болохгүй.
  • Бурхан шашны их дүйчин өдрийг хийхийн тулд өдрийн сахил буюу 10 хар нүглийг хийж болохгүй.

10 хар нүгэлд:

Биеэр үйлдэх гурван нүгэл

  1. Амьтны амь таслах
  2. Хулгай хийх (эс өгснийг авах)
  3. Ариун бус явдал

Хэлээр үйлдэх дөрвөн нүгэл

  • Худал ярих
  • Хов өгүүлэх
  • Ширүүн үг өгүүлэх
  • Дэмий чалчих

Сэтгэлээр үйлдэх гурван нүгэл

  • Хүсэл шунал
  • Хорон сэтгэл
  • Буруу үзэл

Б.ЖАРГАЛ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments