Жо Байден дугуйтай зугаалж байгаад унажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тэргүүн хатагтай Жилл Байдентай цуг Делавэр мужид дугуйтай зугаалж байх үедээ унасан байна. Санаа нь зовсон иргэд түүнийг тойрон цуглахад тэрбээр “Би зүгээр ээ” гэж хэлэн босож иржээ. Үүний дараа Байден иргэдтэй ярилцаж зураг авхуулсан байна. Харин тэрбээр сэтгүүлч нарын асуултад хариулаагүй юм.

Цагаан Ордны албан тушаалтан болсон явдлын талаар “Fox News” агентлагт мэдэгдэл өгөхдөө “Буух гэж байхад дугуйны дөрөөнд хөл нь тээглэсэн тул унасан гэхдээ зүгээр хэмээн Ерөнхийлөгч хэлсэн. Ямар нэгэн эрүүл мэндийн тусламж хэрэггүй. Ерөнхийлөгч өдрийг гэр бүлтэйгээ өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа” гэсэн аж.

Эх сурвалж: Fox News

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments