Шинэ Зеландын тэнгэрт хачирхалтай цэнхэр эргүүлэг харагджээ

Өнгөрсөн амралтын өдөр Шинж Зеландын тэнгэрт хачирхалтай цэнхэр эргүүлэг харагдсан байна. Тэрхүү эргүүлэг ням гарагт (2022.06.19) Нелсон хотод анх үзэгдэн өмнө зүгт 750 км хөдлөн, 19:30 минутад Стеварт арал хүртэл үзэгдсэн аж. Тус эргүүлэгийг харсан Аласдейр Бөрнс “Үнэхээр этгээд. Аварга том эргүүлэг шиг харагдсан. Их удаанаар хойд зүг рүү шилжээд алга болсон” хэмээжээ.

Тус үзэгдлийг Илон Маскийн “SpaceX” компанийн хөөргөсөн сансрын хөлөг үүсгэсэн байна. “SpaceX” ням гарагт “Globalstar” хиймэл дагуулыг “Falcon 9” пуужинг ашиглан хөөргөсөн аж. Пуужингийн гадагшлуулсан түлш ууршиж, нарны гэрлийг хугалснаар энэхүү цэнхэр эргүүлэг үүсжээ. “The New Plymouth Astronomical Society” мэдээлэхдээ “19:30 минутын орчим тэнгэрт үзэгдсэн цэнхэр эргүүлэг SpaceX компанийн пуужингийн хаясан түлшнээс үүссэн хэмээн үзэж байна. Өмнө нь үүнтэй ижил зүйл үзэгдсэн. Тэр үед SpaceX компанийн пуужин Шинэ Зеландын дээгүүр өнгөрсөн байх магадлал өндөр” гэсэн байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments