Афганистанд газар хөдөлсний улмаас мянга гаруй хүн нас баржээ

Афганистан улсын баруун бүсэд хүчтэй газар хөдөлсний улмаас 1000 хүн нас барж, 1500 хүн бэртсэн хэмээн Талибан бүлгийн албан тушаалтан мэдэгджээ. Газар хөдлөлт мягмар гарагт (2022.06.21) Пактика аймагт, 01:30 минутын орчим болсон байна. Хөдлөлтийн хүч 6.1 магнитуд хүрч, чичиргээний төв гадаргаас 51 км доор үүссэн аж.

Уг гамшгийн дараа Талибанууд гаднын хүмүүнлэгийн байгууллагуудаас тусламж хүсжээ. Тэд НҮБ-аас гамшигт нэрвэгдсэн хүмүүст ямар зүйлс хэрэгцээтэй байгааг тодорхойлж, туслахад хамтран ажиллахыг хүссэн байна. Газар хөдлөлтийн чичиргээ Пакистан болон Энэтхэг улс хүртэл мэдрэгдсэн аж. Пактика аймагт ажиллаж буй сэтгүүлч “BBC” агентлагт хэлэхдээ “Хашаа ч явсан ойр дотнын хүнээ алдсан хүмүүс гашуудаж байгаа дүр зураг үзэгдэж байна”хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments