|

“Nike” компани ОХУ-ын зах зээлээс бүрэн гарна

“Nike” компани ОХУ-ын зах зээлээс бүрэн гарж буйгаа пүрэв гарагт (2022.06.22) мэдэгджээ. Украины дайны улмаас тус компани өнгөрсөн гуравдугаар сард ОХУ дахь бүх салбарынхаа үйл ажиллагааг түр зогсоосон. Гэсэн хэдий ч тэрхүү шийдвэрийг гаргаснаас гурван сарын дараа “Nike” ОХУ-ын зах зээлээс бүрэн гарч буй Барууны орны компаниудын эгнээнд орох шийдвэр гаргалаа.

Орос дахь бүх салбараа бүрэн хааж буйгаа “Nike” компани “ОХУ-ын зах зээлийг орхин гарах шийдвэрийг Nike гаргалаа. Бид ирэх саруудад ажилчдаа бүрэн дэмжихийн хажуугаар үйл ажиллагаагаа зогсоохыг хамгийн тэргүүн зорилгоо болгоно” хэмээн мэдэгдсэн юм. Дайны улмаас ОХУ-ын зах зээлийг бүрэн орхин гарсан Барууны томоохон компаниудад “Renault, “McDonald’s” нар багтаж байгаа билээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments