АНУ-ын илгээсэн холын тусгалтай пуужинг Украин хүлээн авчээ

АНУ-ын илгээсэн холын тусгалтай “High Mobility Artillery Rocket Systems” буюу “HIMARS” пуужинг хүлээж авсан гэдгээ Украин улс пүрэв гарагт (2022.06.22) мэдээлсэн байна. Хэрвээ Барууны орнууд холын тусгалтай пуужин Украинд нийлүүлбэл агаарын цохилт өгөхөөс зайлсхийж байсан байршлуудыг онилно хэмээн Мосвка анхааруулсан.

Гэвч АНУ болон Их Британи улсууд холын тусгалтай пуужингийн систем Украин руу илгээхээр болсон билээ. Тус пуужингийн системийг хүлээн авсны дараа Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников “АНУ дахь хамтран ажиллагчид болон Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга, найз Лойд Аустин нартаа эдгээр хүчирхэг зэвсэг илгээсэн талархаж буйгаа илэрхийлье. Энэ зун Оросуудын хувьд хэцүүхэн өнгөрөх болно. Мөн тэдний хувьд сүүлийн зун нь байна” хэмээн бичжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Бусад мэдээ

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments