|

Осло хотод ижил хүйстний бааранд террорист халдлага гарчээ

Осло хотод байрладаг ижил хүйстний бааранд террорист халдлага болж, хоёр хүн амь насаа алдан 21 хүн гэмтсэн байна. Энэхүү халдлага тус хот жил бүр зохион байгуулдаг “Pride Parade”-ийг хийх өдөр болжээ. Тус хэргийн гарсны дараа цагдаа нарын зөвлөснөөр “Pride Parade”-ийг цуцалсан байна.

Албаныхан хэрэгтнийг 42 настай Иран гаралтай Норвегийн иргэн байсан хэмээн мэдэгдсэн. Тэрбээр Исламын экстремист үзэлд автсан, сэтгэцийн эмгэгтэй байсан тул тагнуулын байгууллага 2015 оноос хойш ажиглаж ирсэн аж. Норвегийн Ерөнхийлөгч Жонас Гаар Сторе “Бүх баримт мэдээллүүд тус халдлагыг Исламын хэт даврагч үзэлтэн үйлдсэнийг харуулж байна. Одоогийн байдлаар тэр ижил хүйстэй хүмүүсийг санаатайгаар байгаа болгосон эсэх нь тодорхойгүй” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments