30 мянган жилийн настай сайн хадгалагдсан арслан зааны тугал олджээ

Канад улсын Юкон нутаг дэвсгэрээс 30 мянган жилийн настай маш сайн хадгалагдсан арслан зааны тугал олдсон байна. Тус бүс нутгийн засгийн газар хэвлэлийн бага хурал хийхдээ уугуул омгуудын ахлагч нар тугалд Нун чо га гэж нэр өгсөн талаар мэдээлжээ. Энэ нь “Том зулзага” гэсэн утгатай үг аж.

Нун чо га бол Хойд Америк олдож байсан хамгийн бүтэн, сайн хадгалагдсан арслан зааны тугал юм. 30 мянган жилийн өмнө, мөстлөгийн үед Нун чо га үхэж, мөнх цэвдэгт булагдсан байна. Түүний үлдэгдлийг Клондик алтны талбайд малтлага хийж байсан уурхайчин олж, албан тушаалтнуудад мэдэгдсэний дараа геологичид газраас бүрэн ухаж гаргажээ. Юконы палеонтологич, доктор Грант Зазула тус уурхайчныг Хойд Америкийн палеонтологийн түүхэн дэх хамгийн том нээлтийг хийлээ хэмээсэн байна.

Эх сурвалж: Science Alert

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments