|

Мянга гаруй хүнтэй байсан худалдааны төв рүү ОХУ пуужин харважээ

Дотроо мянга гаруй хүнтэй байсан Украин худалдааны төв рүү ОХУ пуужин харваж, агаарын цохилт өгсөн байна. Тус явдлын улмаас дор хаяж 2 хүн амь насаа алдаж, 20 хүн гэмтжээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський өөрийн Телеграм хуудас дээрээ бичихдээ тус худалдааны дэлгүүр ОХУ-ын армид ямар нэгэн аюул заналхийлээгүй, стратегийн хувьд ач холбогдолгүй газарт цохилт өглөө хэмээсэн байна.

Тэрбээр нэмж бичихдээ “Эзлэн түрэмгийлэгчид мянга гаруй энгийн иргэн дотор байсан худалдааны төв үү агаарын цохилт өглөө. Одоогийн байдлаар дэлгүүр шатаж байгаа бөгөөд хэдэн хүн амь насаа алдсаныг мэдэх боломжгүй. Тэд зөвхөн энгийнээр амьдрахыг хүссэн боловч эзлэн түрэмгийлэгчид түүнийг нь үзэн яддаг. ОХУ аргаа барсан тул энгийн иргэдэд халдаж байна” гэжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments