Хөгжлийн банк: Нээлттэй ажлын байранд урьж байна

Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно.

            Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн дараах ажлын байрын сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:

  • Гадаад худалдаа, ногоон зээл санхүүжилт хариуцсан мэргэжилтэн;
  • Зээлийн мэдээ, тайлагнал хариуцсан мэргэжилтэн.
  1. Гадаад худалдаа, ногоон зээл санхүүжилт хариуцсан мэргэжилтэн:

Гүйцэтгэх чиг үүрэг: Банкны бодлогод нийцсэн хүрээлэн буй орчинд ээлтэй, нийгэм эдийн засагт үр ашигтай, экспортыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг дэмжих зорилгоор экспорт, импорт, худалдааны санхүүжилтийг дэмжих шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, хөгжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, олон улсын худалдаа, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Олон улсын худалдаа, экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн чиглэлээр 2-оос дээш жил ажилласан ажлын туршлагатай;
  • Гадаад худалдааны санхүүжилтийн чиглэлээр мэргэшсэн;
  • Харилцагчдад гадаад худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх чадвартай;
  • Гадаад худалдааны санхүүжилттэй холбоотой олон улсын журам, баримт бичгийн талаар системтэй ойлголттой, хэрэгжүүлэн ажиллах чадвартай;
  • Хэлцэл хийх, албан баримт бичиг боловсруулах, харилцааны болон илтгэн танилцуулах ур чадвартай;
  • Банкны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар онолын болон практикийн мэдлэгтэй;
  • Шинэ шийдэл, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх сэтгэлгээний чадвартай;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
  • Худалдааны санхүүжилтийн чиглэлээр дотоод болон гадаад сургалтад хамрагдан, сертификат эзэмшсэн бол давуу тал болно.
  1. Зээлийн мэдээ, тайлагнал хариуцсан мэргэжилтэн:

Гүйцэтгэх чиг үүрэг: Өгөгдөлд дүн шинжилгээ хийж, үр дүнг тайлагнах, dashboard загвар боловсруулах, сайжруулах, хянах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, эдийн засаг, статистик, хэрэглээний математик, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Дата аналист чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан ажлын туршлагатай байх. Хэрэв шинэ төгсөгч бол энэ чиглэлээр бие даан суралцах хүсэл сонирхолтой;
  • Математик болон статистикийн онол, практикийн мэдлэгтэй;
  • Судалгаа хийх, өгөгдөл цуглуулах, үр дүнг боловсруулж, дүн шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх чадвартай;
  • Компьютерын хэрэглээний программ хангамжуудыг бүрэн эзэмшсэн;
  • BI систем, SQL/Phython/R зэрэг программчлалын хэлний мэдлэгтэй эсхүл суралцах хүсэл сонирхолтой;
  • Шуурхай, бүтээмжтэй, багаар болон бие даан ачаалал дааж ажиллах чадвартай;
  • Асуудалд бүтээлчээр ханддаг, эерэг хандлагатай;
  • Англи хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй байх шаардлагыг тус тус тавьж байна.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет болон CV
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/
  • Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.

Анкет, материалыг 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.

Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар

Холбоо барих:  b.zolboo@dbm.mn

Утас:               (976)-11-7013-0516 /528/                                

Факс:              (976)-11-7013-06

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments