|

Долоон настай охинд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ

ЭХЭМҮТ-д 2022 оны зургаадугаар сарын 19-ний өдөр долоон настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийжээ. Энэ нь Монгол Улсад хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан долоо дахь мэс засал бөгөөд ЭХЭМҮТ-д хийсэн анхны мэс засал юм байна.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасаг болон УНТЭ-ийн дэргэдэх мэс засалч О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан хамтран энэ нарийн түвэгтэй мэс заслыг амжилттай хийж, охин хүнд өвчнөөсөө ангижирчээ.

Долоон настай охины ээж нь донор болсон бөгөөд эх, хүүхдийн бие сайн байна. Охинд элэг шилжүүлэн суулгасан мэс заслын дараах эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна. Харин донор болсон 29 настай ээжийнх нь бие сайжирч эмнэлгээс гарчээ. Охин цөсний битүүрэлтэй төрсөн бөгөөд төрөөд 45-хан хоногтой байхдаа тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт элэг шилжүүлэн суулгах мэс заслын урьтал хагалгааг хийлгэж, эмчийн хяналтад өнөөг хүртэл байсан аж.

ЭХЭМҮТ-д анх удаа хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан мэс заслын талаар 10:45 цагт тус эмнэлэгт мэдээлэл хийнэ.

Эх сурвалж: Arslan.mn

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments