“Tesla” дэлхийн хамгийн том цахилгаан машин үйлдвэрлэгчийн байр сууриа алдав

Илон Маскийн “Tesla” компани дэлхийн хамгийн том цахилгаан машин үйлдвэрлэгчийн байр сууриа “BYD” нэртэй Хятад компанид алдсан байна. “BYD” кнь энэ жилийн эхний хагаст 640 мянган цахилгаан машин үйлдвэрлэн, худалдаалсан аж. Харин “Tesla” 564 мянган автомашин борлуулжээ. Мягмар гарагт (2022.07.05) “Tesla”-ийн хувьцаа гурван хувиар унасан байна.

“CNBC” агентлаг тус компанийн хувьцаа 40 хувиар буурж магадгүй хэмээн мэдээлжээ. “Tesla” энэ жилийн эхний улиралд 310,048 машин худалдаалсан. Энэ тоо хоёрдох улиралд 18 хувиар буурч 254,695 ширхэг машин борлуулсан байна. Харин “BYD” компани зургаадугаар сард 134,036 цахилгаан машин худалдаалсан нь өмнөх жилийн мөн үеэс 162.7 хувиар өссөн үзүүлэлт байв.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments