Сүхбаатар аймаг 80 жилийн ойдоо зориулж Бурхан багшийн хөшөө босгожээ

Сүхбаатар аймгийн 80 жилийн ой тохиож буй. Тус аймаг ойн баяртаа зориулж, Бурхан багшийн хөшөө бүтээжээ. Хөшөөний нээлт аймгийн 80 жилийн ойн өдөр буюу энэ сарын 29-нд болох юм байна. Өдгөө тохижилтын ажил дээрээ явж буй аж. Хөшөөг цагаан гантиг чулуугаар бүтээсэн бөгөөд 12.2 метрийн өндөртэй, 180 тонн жинтэй юм байна. Уг хөшөөг СТА сийлбэрчин Ц.Энхтайван, Д.Ганзориг, Н.Алтаншагай, Б.Батбаяр, Э.Олонтүлхүүр нар хамтран урлажээ.

Бурхан багшийн хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэн нь нийт нэг тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй бөгөөд аймаг орон нутгийн төсвөөс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй юм байна.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments