|

Европт хэт халсны улмаас мянга гаруй хүн нас баржээ

Европын орнуудад хэт халсны улмаас мянга гаруй хүн харамсалтайгаар нас барсан байна. Франц, Грек, Португал болон Испанид хэт халсны улмаас томоохон түймрүүд гарч, албан тушаалтнууд олон тооны хүмүүст нүүн шилжих анхааруулга өгчээ.

Испанид түймэртэй тэмцэж буй гал хамгаалагч нард туслахаар зэвсэгт хүчний яаралтай алба ажиллаж эхэлсэн байна. Тус улсад гарч буй түймэр нийтдээ 140 км2 талбайг хамарчээ. Францад болж буй түймрийн улмаас 14 мянга гаруй хүн орон байраа орхин нүүн шилжсэн байна. Харин Италид сүүлийн 70 жил үзэгдээгүй ган гачиг тулгараад байгаа юм. Тэрхүү гамшгийн улмаас Италийн хамгийн урт гол болох По голын зарим хэсэг ширгэсэн байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments