|

Ухань хотод коронавирусийн дөрвөн тохиолдол илэрч хөл хорио тогтоожээ

Хятадын Ухань хотын ковидын шинж тэмдэггүй дөрвөн тохиолдол илэрсний дараа бараг сая хүн амтай дүүргийн орц, гарцыг хаажээ. Ингэснээр Хятадын коронавируст халдварын тохиолдлыг тэглэх хатуу бодлогын дагуу цар тахлын анхны голомт бүхий газарт дахин дэгдэлт гарахаас урьдчилан сэргийлж байгаа  юм.

Нийтийн тээвэр, метро зэрэг бүх хөдөлгөөнийг түр зогсоож, иргэдийг онц шаардлагагүй бол дүүргээс гарахгүй байхыг уриалжээ.

970 мянга гаруй хүн амтай Ухань хотын Зяншиа дүүргийн эрх баригчид лхагва гарагт гол суурин газрууддаа гурван өдрийн хяналтын түр арга хэмжээ хэрэгжүүлж, хөл хориог тогтоохоо мэдэгдсэн бөгөөд баар, кино театр, интернет кафе зэрэг үзвэр үйлчилгээний газрууд, жижиг эмнэлгүүд, хүнсний захууд, ресторан, зоогийн газар, томоохон цугларалт, тоглолт, хурал цуглаан зохион байгуулах, мөргөлийн газруудыг хааж, шашны үйл ажиллагааг хориглоод байна.

Мөн засгийн газрын мэдэгдэлд заасны дагуу сургалтын байгууллагууд болон аялал жуулчлалын газруудын үйл ажиллагааг зогсоожээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments