|

Жо Байден дахин коронавирусийн халдвар авсан байж магадгүй

Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденаас коронавирусийн халдвар дахин илэрсэн тухай Цагаан ордны эмч мэдээлжээ.

Байден үүнээс ес хоногийн өмнө анх удаа халдвар авсан нь тогтоогдож байсан юм. Энэ долоо хоногийн эхээр түүнээс авсан хоёр удаагийн давтан шинжилгээний хариу сөрөг гарсан тул эдгэрсэнд тооцоод байв.

Гэхдээ хоёр дахь удаа халдвар илэрсэн нь зарим өвчтөнүүдийн дунд ажиглагддаг “эерэг онош сэргэх” үзэгдэл мөн болохыг Цагаан ордны эмч Кэвин О Коннор тайлбарлажээ.Байден дахин эерэг оноштой гарснаа твиттер хуудсандаа мэдээлэхдээ үүнийг “цөөн тооны хүмүүст ажиглагддаг үзэгдэл” гэж тодорхойлсон байна.

“Надад ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байгаа ч ойр тойрныхоо хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс үргэлжлүүлэн тусгаарлагдаж байна. Би ажлаа хийсээр байгаа, удахгүй хэвийн амьдралдаа шилжинэ” гэж тэр бичжээ.

Сүүлийн дөрвөн өдрийн турш сөрөг оноштой байсан ерөнхийлөгчид одоо нэгэнт шинж тэмдэг илрэхгүй байгаа тул эмчилгээ хийх шаардлагагүй гэж О Коннор дүгнэсэн байна. Эхний эерэг онош гарсны дараа ерөнхийлөгчийг Файзер компанид үйлдвэрлэсэн Paxlovid эмээр эмчилж байв.

Одоо 79 настай Жо Байден нь АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настайдаа ерөнхийлөгчөөр сонгогдсон эрхэм юм. Тэрбээр коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсаныхаа дараа хоёр удаа сэргээх тун тариулж байжээ.

Эх сурвалж: Reuters

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments