|

Сагсан бөмбөгийн домог Билл Расселл 88 насандаа таалал төгслөө

NBA-ийн 11 удаагийн аварга, Бостон Селтикс баг төдийгүй дэлхийн сагсан бөмбөгийн домог Билл Расселл 88 насандаа таалал төгсчээ. Орон нутгийн цагаар Ням гаригт Билл Расселлын албан ёсны твиттер хуудаснаа түүнийг таалал төгссөн гэх мэдэгдэл гарсан юм.

Билл Расселлын хувьд Бостон Селтикс багийнхаа хамтаар дасгалжуулагч, тоглогчийн хувиар 11 удаа лигийн аварга авч, таван удаа “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарч, Америкийн мэргэжлийн спортод цойлсон, түүхэнд алтан үсгээр бичигдэх анхны өнгөт арьст тамирчдын нэг байсан билээ. NBA-ийн зүгээс түүнийг хүндэтгэн финалын “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагналыг түүний нэрээр нэрлэсэн юм.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments