|

Жонни Деппийн урласан зургийн цуглуулга 3.6 сая ам.доллароор зарагджээ

Жонни Депп өөрийн гараар урласан зургийн цуглуулгыг худалдаанд гаргаснаас хэдэн цагийн дотор зарагдаж дууссан байна. Түүний зурсан зургууд “Castle Fine Art” галерейн 37 салбараар зарагдаж нийтдээ 3.6 сая ам.долларын ашиг олжээ. Тэдний салбаруудад нэг ширхэг хүрээтэй зураг 4800 ам.доллароор худалдаалагдсан аж. Тэрбээр уран зургийн цуглуулгадаа “The Friends and Heroes” хэмээн нэр өгсөн байна.

Депп тус цуглуулгынхаа талаар “Өөрийн хувьд нандин, чухал хүмүүсийн тухай бодохдоо эсвэл сэтгэл хөдлөл болон мэдрэмжээ илэрхийлэхдээ би урлагийг ашигладаг байсан. Зураг зурах нь миний амьдралын томоохон хэсэг. Гэхдээ зургуудаа зөвхөн өөртөө л хадгалж, өөрийгөө хязгаарладаг байсан. Хэн ч өөртөө хязгаар тавих хэрэггүй”гэж хэлжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments