|

Ши Жиньпин Хятадын армийг “шинэ эринд” бэлтгэхийг үүрэг болгожээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооноос зохион байгуулсан арга хэмжээнд үг хэлэхдээ, “шинэ эрин”-ий шаардлагад нийцсэн боловсон хүчин бэлтгэх замаар Зэвсэгт хүчнийхээ байлдааны чадавхыг бэхжүүлэх үүрэг даалгавар өгчээ.

Хятадын удирдагчийн хэлснээр, энэ нь “цэргүүдийг хүчтэй болгох гол хүчин зүйл” юм.  “Боловсон хүчний стратеги нь Хятадын армийг дэлхийн хэмжээний зэвсэгт хүчин болгох Коммунист намын зорилгыг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

Ши Жиньпин мөн дэлхий дахин донсолгоо, тогтворгүй байдлын эрин үе рүү шилжсэн бөгөөд Бээжин үндэсний аюулгүй байдлын загварыг бүрдүүлэхдээ эдгээр өөрчлөлтийг харгалзан үзэх шаардлагатай гэж онцлон тэмдэглэжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments