|

Азид сармагчны цэцгийн анхны нас баралт бүртгэгдлээ

Энэтхэг улсын Керала мужид өчигдөр /2022.08.01/ сармагчны цэцгийн халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь дэлхийн хэмжээнд дөрөв дэх, Ази тивийн хувьд анхны тохиолдол болж байна. Испанид хоёр хүн, Бразилд нэг хүн тус тус нас барлаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага долдугаар сарын 23-нд уг өвчний дэгдэлттэй холбоотой онц байдал зарласан.

22 настай энэтхэг залуу Бямба гарагт нас барСан бөгөөд Энэтхэгийн засгийн газар түүний ойрын хавьтал 21 хүнийг тусгаарлаад байна. Тухайн хүн долдугаар сарын 21-нд Кералад ирсэн. Бие нь өвдөж, халуурсныхаа дараа буюу долдугаар сарын 26-нд эмнэлэгт очсон аж. Ойрын хавьтлуудын хэнд нь ч шинж тэмдэг илрээгүй тул сандрах шалтгаан байхгүй гэж албаны хүн хэлэв. Нас барсан хүн Энэтхэгт ирэхээсээ өмнө Арабын нэгдсэн Эмиратад эерэг шинжилгээтэй гарсан гэж гэр бүлийхэн нь мэдэгджээ.

Өвчний дэгдэлтийг хянах зорилгоор холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаад байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments