Д.Энхбилгүүн:  Оюутолгой-д ажилд орохдоо цоо эрүүл гэдгээ нотолсон ч эцэст нь СОНСГОЛЫН АСУУДАЛТАЙ ГЭЭД  ХАЛАГДЛАА

Иргэн Д.Энхбилгүүн Оюутолгой ХХК-ийн гүний уурхайд цахилгаанчнаар ажилд ороод 2 жил болжээ. Ажилд орохдоо “Интермэд” эмнэлэгт бүх төрлийн нарийн  шинжилгээ, мэргэжлийн ур чадвар, ёсзүйн шалгалт өгч ТЭНЦСЭН  байна. Гэвч “Интермэд” эмнэлгийн дүгнэлтээр тухайн иргэнийг эрүүл мэндээр тэнцэхгүй буюу “сонсгол буурсан” гэдэг  шалтгаанаар ажлаас халах тушаал гаргасан байна.

Иргэн Д.Энхбилгүүн тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Улсын I эмнэлэг, II эмнэлэг, мөн сонсголоор дагнасан нэгэн хувийн эмнэлэгт үзүүлэхэд “сонсгол хэвийн байна, ажлаа үргэлжлүүлэх боломжтой” гэж дүгнэлт гарчээ. Учир байдлаа ажил олгогчдоо хэлсэн боловч “Интермэд”-ээс өөр эмнэлгийн дүшнэлтэд итгэхгүй, хуурамчаар үйлдсэн ч юм билүү гээд хүлээн аваагүй байна. Тиймээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан   шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан  байна.

Түүнтэй болсон үйл явдлын талаар ярилцлаа.

-Өөрийгөө танилцуулаад  болсон явдлыг тодорхой мэдээлэл  өгөхгүй юу?

 -Намайг Д.Энхбилгүүн гэдэг. 2018 оны 12 дугаар сард “Интермед” эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт орж тэнцээд, 2019 оны 1 дүгээр сарын 22-нд ажилд орж байсан.Энэ хоёр жилийн хугацаанд алдаа дутагдал гаргаж байгаагүй, удирдлагын өгсөн заавар чиглэлийн дагуу үүргээ ухамсарлан ажиллаж ирсэн.Эрүүл мэндийн давтан шинжилгээгээ 2020 оны 10 дугаар сарын 26-нд өгсөн.

“Интермэд” эмнэлгийн зүгээс  “сонсгол бууралттай” гэсэн онош тавьсан. Би хүлээн зөвшөөрөөгүй учир  улсын болон хувийн эмнэлгүүдээр өөрөө явж шинжилгээ хийлгэхэд бүх хариу эрүүл гарсан. Энэ тухайгаа компанидаа хандан хэлэхэд хүлээж  2021 оны  нэгдүгээр сарын 28-нд  ажлаас халах тушаал гаргасан.

Хан-Уул дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд гомдол гаргасан гэсэн шүү дээ. Одоогоор энэ шүүхийн асуудал аль шатандаа явж байна вэ?  

 -Гомдлоо  2021 оны  нэгдүгээр сарын 21-ний өдөр гаргасан. Гуравдугаар сарын 10-нд Анхан шатны шүүх хурал болсон. Хариуцагч тал хуулийн зөвлөх гарган тайлбар өгсөн. Шүүх хэргийг авч үзээд, шүүхийн шинжээч томилж ажиллая гэсэн шийдвэр гаргасан. Одоогоор шинжилгээгээ хэзээ өгөх нь тодорхойгүй, шүүхээс хариу хэлэхийг хүлээж байна.

Манай өмгөөлөгчийн зүгээс  “ажилд нь буцаан томилж,  ажилгүй байсан үеийн цалинг олгуулах” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээ гаргаад байгаа.

-Сонсголоо хэвийн гэдэгт өөрөө итгэлтэй байгаа юм байна. Хувиараа ямар эмнэлэгт  үзүүлсэн бэ?

 -Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэг болон сонсголын мэргэшсэн хувийн эмнэлэгт  үзүүлэхэд сонсголын чадвар алдалт байхгүй, сонсголын аппарат зүүх шаардлагагүй, ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой гэсэн хариу гарсан. Тухайн хариунуудаа аваад “Интермед” эмнэлэгт үзүүлэхэд “Хүлээн зөвшөөрөх боломжгүй, хаана ч  ийм  хуурамч дүгнэлт зйлдэх боломжтой” гээд хүлээж аваагүй.

-“Интермед болон таны шинжилгээ өгсөн  эмнэлгүүд энэ оношийг тавихдаа адилхан багаж, арга техник хэрэглэсэн үү?

-Арга техникийн хувьд чихэнд чимээ өгч, би давтамжтайгаар товчлуур дарах байдлаар оношилдог. Түүнийг дуу авианы нэгж децибелээр хэмждэг юм билээ. Арга  нь адилхан байсан.Оюутолгой  компани ажилтнуудаа  зөвхөн “Интермед”, “Грандмед”, “Сосмед”  гэсэн 3 эмнэлэгт шинжилгээ хийлгэхийг цаанаасаа шаарддаг.

-Та анх MCS property компанид ажилд орсон юм байна. Гэтэл “Бьюлдинг мэйнтэнэнс сервисэс” ажлаас халж. Энэ ямар учиртай юм бэ?

 -2019 он 1 дүгээр сарын 22-ны өдөр MCS propertу компанид ажилд  орсон.   Эхний 2 сарын цалин бол MCS propertу –ээс авсан ч  “Бьюлдинг мэйнтэнэнс сервисэс”-д миний гэрээг шилжүүлсэн байсан. Үүний нарийн учрыг би мэдэхгүй, ойлгохгүй байна.

-Хэдэн сар сул зогсоод байна вэ?

 -Давтан шинжилгээ хийлгээд,  2020 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс хойш ажиллаагүй. Нислэгийг маань цуцалж, шийдвэр гартал хүлээж байгаарай гэж хэлсэн. Тэгээд  арванхоёрдугаар  сард намайг халах  гэж байгаа тухай мэдэгдээд нэгдүгээр сарын 7-ны өдөр хүртэл ажиллуулаад тушаал гаргана гэсэн. Би ил нөхцөлд ажиллах санал тавьсан ч  хүлээж аваагүй. Нэг сарын тэтгэмж өгсөн.

-Шинжээчийн дүгнэлтээс бүх зүйл шалтгаалах юм байна. Танд энэ талаар хэлэх үг байна уу?

 -Шинжээчийн дүгнэлт үнэн зөв, шударгаар гараасай гэж их хүсч байна. Надад энэ гурван эмнэлгийн шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэх  танил тал байхгүй. Одоо цорын ганц найдвар бол шүүхээс томилсон шинжээч, шинжилгээний хариу хоёр.

Энэ хариу бодитоор гарч байж би буцаж ажилдаа томилогдож, ахуй амьдралаа авч явж чадна.“Интермед” эмнэлгийн дүгнэлтээр бол цаашдаа өөр ажил хийх боломжгүй болчихоод байгаа. Ингэхээр үйлдвэр, авто засвар, барилгын ажил гээд ямар ч ажил хийх боломжгүй болно.  

ВИДЕО ҮЗЭХ: 

 

 

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Сн2
Сн2
1 month ago

kkkk