|

Юн Сок Ёл “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтстэй уулзана

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтстэй ирэх долоо хоногт уулзахаар төлөвлөж байна гэж төрийн тэргүүний ажлын албанаас лхагва гарагт мэдээлжээ.

Б.Гейтс БНСУ-д ирэх даваа гарагт хүрэлцэн ирэх бөгөөд Юн Сок Ёл, Б.Гейтс нарын уулзалт мягмар гаргийн үдэд болох төлөвтэй байна гэж мэдэгдэлд дурдсан байна.

Мөн Б.Гейтс Үндэсний ассамблейн дарга Ким Жин Пётой уулзаж, парламентын төсвийн хороонд “COVID-19” цар тахал дэгдээд буй энэ цаг үед дэлхий нийтийн эрүүл мэндийн хамтын ажиллагааг өрнүүлэх талаар үг хэлэх ажээ.

“Bill & Melinda Gates” санг хамтран үүсгэн байгуулсан тэрбээр олон улсын хамтын ажиллагааны ач холбогдлын талаар цохон тэмдэглэж, БНСУ энэхүү үйл явцад хэрхэн оролцох боломжтой талаар ярих төлөвтэй байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч зургаадугаар сард Б.Гейтстэй утсаар ярьсан бөгөөд талууд “COVID-19” цар тахалтай тэмцэх чиглэлд гаргаж буй хүчин чармайлтын талаар хэлэлцжээ.

Montsame.mn

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments