Дарс уух СОЁЛ

Орчин үед хүмүүс дарсыг сонгож хэрэглэх нь ихэссэн. Дарс нь бусад согтууруулах ундаанаас илүү тансаг зэрэгт тооцогддог бөгөөд ихэвчлэн цэвэр жимсээр хийгддэг тул спиртын агууламж багатай. Түүнчлэн дарс нь соёлт хэрэглээ учир өөрийн гэсэн уух ёс жаягтай байдаг. Ийнхүү уншигч та бүхэнд дарс уух ёсын талаар мэдээллийг хүргэж байна.

Дарс ухдаа мөрдөх ёс гэж бий. Хундагыг дүүргэлгүй тал юмуу дээд амсарт нь 2 см дутуу аягална. Амтат жүрж, нимбэг, бэрсүүт жүрж зэрэг жимс, давсалсан болон утсан мах, загас, дан ногооны зууш, өндөг, амтат бурам ширээн дээр байгаа тохиолдолд дарс хэрэглэхгүй. Хуурай дарсаар амттангаас өмнө дайлна. Зөөлөн дарсыг хатуу дарсны өмнө өгнө. Хямд дарсыг үнэтэй чамин дарсны өмнө тавьдаг байна.

Дарсыг уухаасаа өмнө бүх найрлагыг тараахын тулд хундагаа эргэлдүүлнэ. Тэгээд үнэрлэж үз. Үнэрлэхдээ хамраа хундаганд хийлгүйгээр наанаас нь жимс болоод ургамлын исгэлэн үнэрийг аваарай. Ингэвэл та тэр дарсыг илүү сайн амталж чадна. Учир нь хүний амтлах чадварын 70 хувь нь үнэртэй холбоотой байдаг байна.

Дарсыг хоёр аргаар үнэрлэж болно. Эхнийх нь маш түргэн хугацаанд үнэрлэчихээд, хойш суугаад төрсөн анхны мэдрэмждээ дүгнэлт хийсний дараа удаанаар, илүү сайн үнэрлэж үзэх. Эсвэл шууд удаанаар үнэрлэсэн ч болно. Дарсыг бага ч болтугай амссныхаа дараа үнэрлэх ёсгүй юм.

Дараа нь дарснаасаа багахныг амсаад, түүнийгээ аман дотроо үл ялиг тамшаалах маягаар, сайн амталж уух хэрэгтэй. Тэрүүхэн үест бүх анхаарлаа дарсны амтанд төлвөрүүлээд үзээрэй. Ингэж уух нь дээд зэргийн таашаал төрүүлэх төдийгүй таныг дарсанд илүү ойртуулах болно. Амталж байхдаа орсон найрлага бүрийг тус тусад нь мэдрэхийг оролдоорой. Залгисны дараа амт нь хир удаан аманд танд хадгалагдахыг ч бас анзаараарай.

Дарсаа амтлах, үнэрлэх үедээ та тамхи татах, бохь зажлах, чихэр идэхээс аль болох зайлсхийгээрэй. Эс тэгвээс та дарсны жинхэнэ амтыг мэдэрч чадахгүй. Шөлний дараа мадеер, хоёрдугаар хоолонд бургунд болон бордо өөрөөр хэлбэл улаан дарс, загасны дараа порто ууна.

Нийгмийн гарал албан тушаалыг харгалзахгүйгээр дарсыг хамгийн ахмад эмэгтэйд нь эхлэж хундгална. Мөн дарсны хундаганы хүзүүгээр нь салфеткаар ороож, дусаахгүй хундагална.

ДАРСНЫ ХУНДАГА

Оргилуун дарсны хундага өндөр бөгөөд нарийхан тойрогтой байдаг. Учир нь хөөс сахрахаас сэргийлж буй хэрэг. Харин түүнээс арай намхан нь цагаан дарсных. Цагаан дарсны хүйтэн чанарыг алдагдуулахгүйн тулд ишийг уртавтар хийсэн байдаг. Дарсны хундагануудаас хамгийн намхан, өргөндүү тойрогтой нь улаан дарсны хундага юм. Улаан дарсыг үнэрлэж таашаал авах учиртай тул тойрогийг нь илүү өргөн хийдэг. Мөн дарсны төрлөөс шалтгаалж хэлбэр нь нарийвчлалтай байдаг.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments