|

BBC: Хатан хааны шарил авсанд байгаа эсэхийг шалгах гэж оролдсон этгээдийн шүүх хурал болжээ

Өнгөрсөн долоо хоногийн дөрвөн өдөр Их Британийн олон мянган иргэн талийгаач хатан хаан Элизабеттай салах ёс гүйцэтгэсэн билээ.

Энэ үеэр нэг этгээд авсанд хатан хааны шарил байгаа эсэхийг шалгах гэж оролдоод баривчлагдаж байжээ. 28 настай Мухаммад Ханд прокурорууд нийгмийн хэв журмыг зөрчсөн үндэслэлээр ял тулгасан бөгөөд өчигдөр Лондон хотод шүүхийн эхний сонсгол зохион байгуулагдсан байна. Шүүхийн эхний хуралдаанаар Мухаммадын цагдаад өгсөн мэдүүлгийг сонсжээ.

Сэжигтнийг сонсголд суух боломжгүй гэж эмч нар дүгнэсэн тул дараагийн сонсголыг хүртэл сэтгэцийн эмнэлэгт хэвтэх нөхцөлтэйгөөр батлан даалтад гаргасан байна.

Шүүхэд танилцуулсан баримтуудаас үзвэл Мухаммад Хан хатан хаан нас барсанд огт итгэхгүй байжээ. Тэрбээр салах ёс гүйцэтгэх иргэдийн хамт Уэстминстерийн ордонд нэвтрэхдээ авсанд үнэхээр хатан хааны шарил байгаа эсэхийг шалгах гэж оролдсон байна.

Мухаммад хатан хааны авсыг бүтээсэн төрийн далбааг сөхөх гэж байгаад баривчлагджээ. Тэр бас хатан хааны гэр бүлийнхэнд захидал бичиж, хариу ирэхгүй бол өөрийн биеэр Уиндсорын шилтгээн , Букингэмийн ордонд очиж, хатан хаантай холбоо барихаар төлөвлөж байснаа мэдүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагийн 17:00 цагаас эхлэн Даваа гарагийн өглөө хүртэл 250,000 орчим хүн хатан хаан Элизабеттай салах ёс гүйцэтгэж, хүндэтгэл үзүүлсэн юм. Эдгээр хүмүүсийн дотор Мухаммад Хан байжээ.

Эх сурвалж: BBC

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments