Онцгой байдлын алба хаагч амиа алдсан хэрэгт холбогдуулан ОБ-ын хэлтсийн даргад хорих ял оноожээ

Өнгөрсөн оны 12 сарын 3-ны өдөр Онцгой байдлын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач Э.М-ийн эхнэр Ж.Одгэрэл нь нөхрийнхөө амиа алдсан хэргийн талаар олон удаа мэдээлэл хийж байсан билээ. Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан талийгаачид Э.М-д үүрэг өгсөн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Эрдэнэбат, Гал унтраах аврах ангийн 63 дугаар ангийн автомашины жолооч Ж.Ганхөлөг нарыг яллах шүүх хурал болжээ.

Шүүх хурлаас Д.Эрдэнэбат, Ж.Ганхөлөг нарыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актад хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт буруутган тус, тус нэг жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments