|

“С.Эрдэнэ ардчилалын арьс нөмөрсөн коммунист, МАН-ын захиалгыг биелүүлэгч болсон”

АЗХ-ны удирдлагууд  АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа  нь намын дарга С.Эрдэнийн буруу бодлого шийдвэртэй  холбоотой  гэх байр суурь илэрхийлсээр байгаа. Тиймээс  АЗХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Очирбат,  Ерөнхий нарийн бичгийн дарга М.Амгаланбаатар тэргүүтэй залуучууд С.Эрдэнийг  АТГ–т шалгуулахаар  суулт зарлаж буйгаа өнөөдөр  /2022.09.23/  мэдэгдлээ. 

  Энэ үеэр  АЗХ-ны гишүүн С.Эрдэнэболд  ‘’Үйлдвэр үйлчилгээ  хаагдаж байгаад иргэд  бухимдаж байна. Жишээ нь дотооддоо үйлдвэрлэдэг цементийн үйлдвэрийг  төр булааснаар бид цементээ БНХАУ-аас импортлох болчихлоо. Үнэ нь хоёр дахин нугарлаа.  Энэ мэтээс харахад эрх баригч МАН засаглаж чадахгүй байна. Үг хэлсэн болгоныг нухчин  дардаг боллоо.  Энэ бүхэн  АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж  чадахгүй байгаатай холбоотой. Монгол Улсад сөрөг хүчин байхгүй учраас ТЭД  давхар дээл  өмсдөг,  Үндсэн хуульд дураараа гар хүрдэг. Ардчилсан намын лидерүүдийг толгой дараалан шоронд хийж хууль гяндангаар айлгадаг тогтолцоо бий болсон. Дээд шүүхээр далайлгаж сөрөг хүчний орон зайг байхгүй болгож байна. АЗХ-ны гишүүд  хоёр  асуудал дээр Авлигатай тэмцэх газар, , нийслэлийн Прокурорын газарт  хандаж байна.   Ардчилсан нам өнөөдөр сөрөг хүчнийхээ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг бүрэн дампуурсан. Энэ асуудалд тодорхой хоёр хүнийг холбож онцгойлон хэлье. Содномзундуйн Эрдэнэ хэрэг наймаалцдаг тогтолцоог хүлээн зөвшөөрснөө өөрөө хэлсэн. Тэр хүн  хоёр хэрэгт  шалгагдаж байгаа. 

          1.Ниймийн даатгалын сангийн хөрөнгийг шамшигдуулж улсад их хэмжээний хохирол учруулсан тухай

          2. Дархан-Уул аймгийн үр тариа тарих агууллагын ЭЛВАТОР-ыг улсад өндөр үнээр шахсан гэх энэ хоёр     хэрэг аль түвшинд яваад байна вэ?  Хуулийн хүрээнд шалгагдаж байгаа юу,  үгүй юу гэдгийг тодруулж өгөхийг  Ардчилсан залуучуудын холбоо шаардаж байгаа юм. 

Хоёр дахь хүн нь Халтмаагийн Баттулга Хөгжлийн банк,  Төмөр зам гацаасан 80 их наядын асуудал  байгааг  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлсэн. Энэ дээр АТГ,  НПГ тодорхой хариулт өгөх хэрэгтэй” гэлээ. 

 

Харин  АЗХ-ны тэргүүн Дэд ерөнхийлөгч Г.Очирбат

“С.Эрдэнэ бол ардчиллын арьс нөмөрсөн коммунист болсон.  АН-ыг 2 хувааж МАН-ын захиалгыг биелүүлж байгаад харамсч  байна. АН-ын үндсэн дүрмийг зөрчиж албан тушаалаа өгч огцрохгүй залуучуудын үг үзэл бодлыг сонсохгүй хүн болгоныг халдаг сольдог.Ийм бүрэн эрхтэй хүн болсон. Энэ явдлыг АЗХ хатуу эсэргүүцэж байна” гэх зэргээр байр сууриа илэрхийллээ. 

 

.



Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments