|

ҮЙЛ ЯВДАЛ: Б.Хурц нарын гомдлыг Дээд шүүх хэлэлцэнэ

08.00 цагт

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

  • Цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
  • “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” -ний хэрэгжилтийн тухай,
  • Цар тахлын голомтот бүсэд ажиллаж буй эмч, эрүүл мэндийн ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай,
  • Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Эрүүл мэндийн яамнаас дөрөвдүгээр сарын 3-наас 18-ныг хүртэл “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн “Улаан” түвшинд /хатуу хөл хорио/ шилжих тухай саналыг УОК-т уламжилсан. Тус саналыг Улсын Онцгой комисс дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар болсон билээ.

Улсын Дээд шүүхэд  ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг есөн хүний гомдлыг хэлэлцэнэ.

11.00 цагт

  • Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийнэ.

12.00 цагт

  • АН-ын даргын цахим сонгуульд ялалт байгуулсан М.Тулгатад өнөөдөр /2021.03.31/ 00 цагаас АН-ын удирдлагууд батламж гардуулна. /Ардчиллын өргөө-5 давхарт/ холбогдох утас: 88881985

15.00 цагт

  • Улс төрд нөлөө бүхий этгээд сэтгүүлчдэд “гомдож” болох уу? буюу Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлэгт өнөөдөр /03.31/ 15.00 цагт Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments