О.Билгүүн: Дараагийн гэр бүл төлөвлөлтөндөө маш няхуур хандана

Загвар өмсөгч , бизнесмэн О.Билгүүнтэй хайр дурлал, загварын салбарын орчин үеийн нөхцөл байдал  талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Сүүлийн үеийн сонин сайхнаас тань яриагаа эхлэе. Одоогийн байдлаар ямар ажил дээр төвлөрөн ажиллаж байна?

– Төслийн менежмент, энтертайнмент урлаг, загварын урлаг мөн и-спортын талруугаа ажиллаж байна. Мөн аялах дуртай учраас аяллын салбарлуу өнгөрсөн жилээс эхлэн орж ажиллаж эхэлсэн. Одоогийн байдлаар Монголын аялал жуулчлалын салбарыг зөв, эко талруу хөгжүүлэхийг эрмэлзэж байна.

-Загварын ертөнцөд хэрхэн хөл тавьж байв?

-Ахлах сургуульд суралцдаг байх үед загвар өмсөгч Э.Энхболд намайг энэ салбарлуу хөтлөн оруулсан.

Өндөр болон царай зүсийн хувьд загвар өмсөх боломжттой гэдэг үүднээс загварын дизайнеруудын холбоонд орж, дараагаар нь “Монгол модел” агентлагт харъяалагдсанаас эхлэн загварын гараагаа эхэлсэн түүхтэй.

-Таныг 17 настайгаасаа эхлэн бизнес хийж эхэлсэн гэдэг. Тэр олон бизнес дундаас яагаад урлагийн салбарыг сонгов. Нийт хэдэн удаа унаж босч дампуурч байв?

– Би бага наснаасаа эхлэн дуулдаг, жүжиглэх сонирхолтой байсан. Тиймээс л урлагийн салбарлуу орсон. Бизнесийн салбарынхан урлагийнхныг тэр болгон үнэлдэггүй. Бизнесийн салбарт орон хүч үзэж, алдаа дутагдлыг нь олж авахыг хичээсэн.

-Та гэр бүл төлөвлөлтийн талаар юу гэж боддог вэ. Найз охиныхоо талаар танилцуулахгуюу?

– Хүнд алдахгүй зүйл гэж байхгүй. Алдаанаасаа суралцдаг, түүнийгээ дахин давтахгүй байх тал дээр хичээх хэрэгтэй. Би нэг хөөрхөн охинтой.

Ер нь дараа дараагийн гэр бүл төлөвлөлтөө маш няхуур, сэтгэлийн хөөрлөөр хэт автахгүй, илүү амьдралтай хандахыг хүсдэг. Нэгэнт гэр бүл зохиосон бол эцсээ хүртэл хамт байх сонирхолтой байдаг. Амьдралын болж бүтэхгүй тоглоомоор тоглохыг хүсдэггүй.

Гэр бүл төлөвлөлтийн тал дээр даруу төлөв байдаг. Хариуцлагатай байхыг их хичээдэг дээ. Миний найз охин А.Алонгоо гэдэг загвар өмсөгч бүсгүй бий. Бид үерхэж эхлээд жил гаруй хугацаа өнгөрчээ. Мэдээж хүний амьдралд алдаа оноо, олон асуудлууд гарч ирдэг. Бидэнд энэ бүхнийг даваад ойлгоод гарах хүн хэрэгтэй учраас аль аль талдаа хичээж байна.

– Таны найз охируу олон залуус зурвас бичиж, араас нь гүйдэг байх. Үүнийг та хэрхэн хүлээж авдаг вэ?

– Би тэр хүмүүст өөрсдийнхөө харилцааг ойлгуулж хэлэх байдлаар ханддаг. Бидний үерхэл олон нийтэд нээлттэй байдаг тул хэт их бичдэг хүмүүс байхгүй.

-Зарим нэг сайтууд таны найз охинруу УИХ-ын гишүүн хүн уулзахыг хүссэн зурвас илгээсэн тухай мэдээлэсэн. Энэ яг юу болсон юм бэ?

-Тиймэрхүү мэтийн хүмүүс л зориг гаргаж бичнэ шүү дээ. Энгийн сонирхсон залуучууд бичих нь ховор. Яг бичихээ хүрвэл нөлөө бүхий, сурцтай, яахаас ч буцахгүй сэтгэлийн доголдолтой албан тушаалтнууд бичихээр юм билээ.

-Тэгэхээр үнэн байх нь?

-Үнэн үнэн. Тэр бол байдаг л зүйл. Улаан цайм нүдэн дээр тэгж бичихийг анх удаа харсан. Би ярилцаад зохих хариуг нь өгсөн. Хаягийг нь олж авсан.

-Та хэр халамжтай хүн бэ?

-Ууг нь өөрийгөө халамжтай, романтик гэж боддог. Заримдаа хосуудын харилцаан дахь асуудлуудаас шалтгаалж бие биенээ үгүйсгэх тохиолдол байна. Ажил төрлөө хэтэрхий их бодож, яалтч гүй тулгамдсан асуудал байдаг учраас хааяа орхигдуулах зүйлүүд байна.

-Та ном уншихад хэр их цаг зарцуулдаг вэ. Сүүлд ямар ном уншсан бэ?

-Сүүлд Илон Маскын тухай номыг эхлүүлсэн байна. Төслийн ажлууд их байгаа тул ном уншаагүй их удаж байна. Ер нь номыг заавал цаг гаргаж унших албагүй. 30 минутаас нэг цагийн хооронд тогтмол уншихад хангалттай гэж үздэг юм билээ.

-Загварын салбарын сөрөг зүйл таны хувьд юу вэ?

– Загвар өмсөгч нар л явдалтай гэдэгтэй би огт санал нийлдэггүй. Загварын салбар гэж байгаа боловч нийт масс дундаа адилхан байдаг. Эмэгтэй хүн хэрэглээ өндөртэй, гоё сайхан харагдах хэрэгтэй, тэгтэл орлого ашиг муу байдаг ч юм уу үүнээс үүдээд буруу замруу хөтлөгдөх, эсвэл аливаа хүмүүсийг дагах явдал байдаг. Энэ нь загвар өмсөгч нар алдартай байгаа болохоор ил гардаг. Яг үнэндээ нийт массаараа л ийм гэж би боддог. Маш олон мэдлэг чадвартай залуучууд бий. Эмч, эдийн засагч, инженер гэх мэт хүмүүс ч загвар өмс байна. Загвар өмсөгч гэдэг нь зүгээр нэг хувцас өмсдөг хоосон толгой гэсэн үг биш. Олон мэргэжлийн хүмүүс байдаг тул илүү давуу талтай гэж ойлгож болно. Ер нь манай салбарт зориглон орж ирж өөрийгөө харуулах л чухал.

-Тэгэхээр ганцхан загвар өмсөгчөөр ажиллаж санхүүгээ бүрэн хангах боломж монголд байхгүй байх тийм үү?

– Дан байдлаар боломжгүй. Хажуугаар нь бизнес хийх хэрэгтэй. Өөрийн старт-апыг эхлүүл. Загвар өмсөгч гэдэг бол давуу тал. Хүмүүс таньж мэддэг болох тусам ажил бүтэх, хүний итгэл даах найдлага ихэсч байдаг.Олон хүнтэй харилцаа холбоо үүсгэдэг тул энэ давуу талаа ашиглах хэрэгтэй. Өөртөө хэрэгтэй хүмүүстэй танилцаж, нөхөрлөх хэрэгтэй. Монголын нөхцөлд дан загвар өмсөгчөөр ажиллах нь боломжгүй.

-Монголын нөхцөлд дан загвар өмсөгчөөр ажиллах боломжгүй байна гэдэг нь бид загвар өмсөгч гэдэг мэргэжлийг доогуур үнэлж байгаагийн нэг илрэл үү?

– Тэгэлгүй яахав. Сард нэг удаа зурганд ороод 150 мянган төгрөг авахад юугаараа хоолоо олж амьдрах вэ дээ. Их бага гэлтгүй олон өрсөлдөөн бий. Хааяа нэг загварын шоу болно. Одоогоор хөл хориотой байгаа тул бүр хэцүү байна.

-Одоо үед нийт масс аливаа сайхан зүйлсийг үгүйсгэж буруутгадаг, хийж буй хүнээ доош нь татдаг байдал нийгэмд бий болжээ. Үүнийг бид засах хэрэгтэй. Нэг нэгнээ даралгүйгээр урам өгдөг байх хэрэгтэй. Гадаадуудын хөгжлийг бид гайхдаг. Тэд нэгдэж чаддаг. . Дээш гарсан нэгнээ өргөж, түшиг тулгуур нь болж чаддаг. Харин бид нэгдэж чаддагүй дутагдалтай талаас болж хөгжихгүй байна. Бид сэтгэл санаа үзэл бодлоороо нэгддэг байх хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments