“Гарч буй хэргүүдийг Зэвсэгт хүчний анги нэгдлүүд дангаараа шийдэж чадахгүй”

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар нээлттэй хуралдаж байна. Хуралд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод цэргийн командлал, Хүний эрхийн үндэсний комисс, цагдаа, прокурорын байгууллагын удирдлагууд оролцож байна.

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг “Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа дотоод албаны дүрэмд захирагддаг. Энэхүү дүрэмд цэргийн албан хаагчдын ёс зүй сахилга хариуцлагыг зааж өгсөн байдаг. Яагаад дүрэм хэрэгжихгүй байна вэ гэдэгт цаг хугацааны хувьд та бүгдийн дэмжлэг хэрэгтэй байна. Гарч буй хэргүүдийг Зэвсэгт хүчний анги нэгдлүүд дангаараа шийдэж чадахгүй. Төрийн цэргийн байгууллагууд төсөв мөнгөний хувьд хязгаарлагдмал байна ” гэлээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Цэргийг хариуцдаг албан тушаалтнууд олон шат дамжлагатай байдаг. Хүнтэйгээ ойр ажиллахгүй байгаа, сэтгэл дутаж байгаагаас үүдсэн асуудал гарч байна. Батлан хамгаалах яам дээр 24 цагийн ажиллагаатай утсыг ажиллуулж эхэлсэн ба иргэдээс санал гомдол авна. Бүх ангиуд дээр хуульч нарын бүлэг томилж ажиллуулна” гэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments