ТАНИЛЦ: Хатуу хөл хорио тогтоохтой холбоотой чухал МЭДЭЭЛЭЛ

Хатуу хөл хорио тогтоохтой холбоотойгоор Засгийн газраас дараах шийдвэрүүдийг гаргалаа. 

ИРГЭН БҮРТ 300.000   ТӨГРӨГ ОЛГОНО

Сүүлийн сарын хугацаанд Оюу-Толгойгоос татварын маргаантай холбоотой мөнгөний эх үүсвэр 1 их наяд 26.5 тэрбум төгрөг орж ирсэн. Тиймээс үүнийг хөл хорионы үеэр иргэддээ зориулах нь зүйтэй гэж үзсэн. Хөл хорио тогтоогоогүй бол өөр зүйлд зориулах байсан” гэв.

ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫН ОРГИЛ ҮЕ 5-Р САРЫН ХОЁР ДАХЬ 7 ХОНОГ

Халдварын оргил үе тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт болох ба өдөрт 3000-аас дээш тохиолдол бүртгэгдэнэ гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. Хатуу хөл хориог шуурхай тогтоохгүй бол өдөрт халдвар авах хүний тоо 1000-4000, нас барах хүний тоо өдөрт 30-д хүрнэ гэсэн тооцооллыг Эрдэмтдийн зөвлөлөөс гаргаад  байгаа юм.

5-Р САРЫН 1-НЭЭС ХИЛЭЭ НЭЭНЭ

Монгол Улс  төлөвлөсөн ёсоор 5-р сарын 1-наас хилээ нээх бөгөөд ингэхдээ вакцин хийлгэсэн иргэдийг нэвтрүүлэхээр болжээ. Вакцин хийлгэсэн бол гэртээ тусгаарлах юм байна.

ХӨЛ ХОРИОНЫ ХУГАЦААНД  АРХИ , СОГТУУРУУЛАХ УНДАА ЗАРАХ ЭСЭХИЙГ ШИЙДЭЭГҮЙ

Хатуу хөл хорионы хугацаанд архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглох эсэх талаар  эцсийн шийдвэр гараагүй байна. Энэ шийдвэрийг УОК, НОК хуралдаж байж гаргах юм байна. Иргэд, олон нийтийн зүгээс төрөөс дэмжлэг болгон олгож буй 300 мянган төгрөг архины хэрэглээнд явж, гэр бүлийн хүчирхийлэл даамжрах вий хэмээн болгоомжилж буй аж.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments