Дани улс “AstraZeneca”-ийн вакциныг ашиглахаа бүр мөсөн зогсоожээ

Цусны бүлэгнэл үүсгэх эрсдлээс сэргийлэн Дани улсын засгийн газар “AstraZeneca” компанийн вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрөөсөө бүр мөсөн хасаж байгаагаа өчигдөр /2021.04.14/ зарлажээ.

“AstraZeneca” вакцин тариулсан 40 000 хүн тутамд нэг цусны бүлэгнэлийн тохиолдол бүртгэгдэхээр байгааг тус улсын эрүүл мэндийн зохицуулах байгууллага тооцоолжээ. Үүнийг зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гэж үзэн ийнхүү түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан байна.

Дани улсад цусны бүлэгнэлийн хоёр тохиолдол бүртгэгдсэн юм. Тэдгээрийн нэг болох 60 настай эмэгтэй нас барсан байна.

Сүүлийн байдлаар тус улсын нэг сая орчим иргэн вакцинжуулалтад хамрагдаад байгаагийн 150,000 орчим нь AstraZeneca вакциныг тариулсан байна. Бусад нь Pfizer болон Moderna компаниудын бүтээсэн вакциныг тариулжээ. Дани улсын эрх баригчид дархлаажуулалтын төвүүддээ тараасан 2.4 сая “AstraZeneca” вакциныг буцааж татахаар болжээ.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments