А.Навальныйд яаралтай тусламж үзүүлэхгүй бол үхлийн аюулд байгаа гэв

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхгүй бол “хэдхэн хоногийн дотор үхэх аюулд байгааг” эмч нар мэдэгджээ. Эмч нар түүний цусны шинжилгээний хариуг үзэхэд зүрх зогсох, бөөрний дутагдалд орж болзошгүй байгаа нь харагдаж байсан аж.

Нөхцөл байдлыг харгалзан үзэж түүний хувийн эмч Анастасия Васильева тэргүүтэй дөрвөн эмч хорих ангийн удирдлагуудад хандаж, А.Навальныйтай яаралтай уулзах зөвшөөрөл хүсжээ.

Доктор Васильева өөрийн твиттерт байрлуулсан мэдэгдэлдээ “Навальныйгийн кали нь ноцтой түвшинд хүрсэн. Энэ нь бөөрний үйл ажиллагаа муудаж, зүрхний хэмнэлийн ноцтой эмгэг минут тутамд тохиолдож болзошгүй байна” гэжээ.

Эх сурвалж: cnn.com

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments