Хөл хорио зөрчигчдийг улс орнууд хэрхэн ШИЙТГЭЖ байгаа вэ

Дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын улмаас улс орон бүр төрөл бүрийн байдлаар хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ авч эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Улс орнуудын нийтлэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээн бол иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.

Гэвч хөл хорионы дэглэмийг үл тоож, зөрчиж байгаа иргэд цөөнгүй байгаа юм.

Манай улсад хөл хорионы дэглэм зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хувь хүнийг 500.000 төгрөг, хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгох хуувь бий. Харин дэлхийн улс орнууд хөл хорио зөрчигчдөд ямар шийтгэл ноогдуулж байгаа талаар тоймлон хүргэж байна.

ОХУ

ОХУ-д хөл хорионы журмыг зөрчвөл таван жил хүртэл хорих ялаар шийтгэхээр болсныг Москва хотын захиргаанаас мэдэгдсэн. Мөн тухайн хүн ганцаараа байгаа тохиолдолд шаардлагатай үед хүн багатай газраар амны хаалт зүүж гарах, нохойгоо салхилуулах зэргийг зөвшөөрч байгаа аж.

ФРАНЦ

Францад гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хатуу хязгаарлалтын арга хэмжээнүүд хэрэгжиж эхэлсэн. Шинэ журмын дагуу гэрээсээ гарсан шалтгаанаа хуулийн үндэслэлтэйгээр тайлбарлаж чадахгүй бол тухайн иргэн 135 еврогоор торгуулах аж. Энэ нь анх удаа гаргасан зөрчилд ноогдуулах торгууль, харин давтан зөрчил гаргавал 3700  еврогийн торгуулийн хуудас гардан авах гэнэ.

Францчууд гэрээсээ нэг километрээс холгүй зайд явган зугаалж болно, нохойгоо нэгээс ихгүй цагийн хугацаанд салхилуулж болох аж. Хөл хорионы арга хэмжээнүүд ирэх сарын 11 хүртэл үргэлжлэх бөгөөд нөхцөл байдлаас шалтгаал сунгагдаж болзошгүй байгаа аж.

ГЕРМАН

Германы хөл хорио зөрчвөл муж бүрт торгуулийн хэмжээ харилцан адилгүй байна. Тухайлбал, Берлинд хөл хориог зөрчиж, онц шаардлагагүй гэрээс гарвал 10-100 еврогоор торгуулах бол Өмнөд Померанид 25 мянган еврогоор торгуулах аж. Мөн  Хүмүүс хоорондын 1,5 метрийн зай баримтлах журмыг зөрчвөл 150 евро, хувийн болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан бол 250-2500 еврогоор тус тус торгодог байна.

БНСУ

Өмнөд Солонгост  хөл хориог санаатай зөрчсөн иргэнийг нэг жил хүртэл хорих, эсвэл 10 сая воноор торгоно. Мөн өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг зөрчсөн гадаадын иргэдийг албадан нутаг буцаана. Тухайлбал, Чежү мужид санаатайгаар хөл хорионы дэглэм зөрчиж, бусдад халдвар тараасан ээж, охин хоёрт 100 сая воны торгууль оноожээ.

КАНАД

Канадын хууль сахиулагчид хөл хорионы дэглэмийг иргэд мөрдөж байгаа эсэхийг шалгах зорилгоор айлуудаар явж эргүүл хийх эрхтэй болжээ. Тэр дундаа, хилийн чанадаас ирсэн, 14 хоног өөрийгөө тусгаарлах ёстой хүн байгаа орон сууцнуудыг нэн тэргүүнд хянан шалгаж байгаа аж.

Өөрийгөө тусгаарлах нөхцлийг зөрчвөл хамгийн дээд тал нь 750 мянган ам.доллар болон зургаан сар хорих ял оноох журамтай. Харин журам зөрчиж, бусдад халдвар тараасан тохиолдолд торгуулийн хэмжээ нэмэгдэж, нэг сая ам.доллар эсвэл гурван жил шоронд хоригдох шийтгэл хүлээх юм байна.

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments