Өнөөдөр Дэлхийн Өдөр тохиож байна

Анх 1970 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дэлхийн Өдөр хэмээн нэрийдэн, агаарын бохирдол, хог хаягдлын эсрэг хүн төрөлхтөн мод тарьж, эрчим хүчээ хэмнэх зорилгоор гэрэл чийдэнгээ унтраах үйл ажиллагааг хийсэн нь өдгөө хүртэл жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг болсон.

Уг өдөр танд гэрэл чийдэнгээ аль болох унтраатай байлгаж, мод тарих, усны хэрэглээгээ багасгах, хог хаягдал бага ялгаруулах бүтээгдэхүүн сонгож хэрэглэхийг санал болгож байна.

Мөн Дэлхийн Өдөр тохиож байгаад зориулан Google компани өөрсдийн тэмдгээ өөрчилжээ.

Дэлхий нийтээр олон улсын хилээр зааглагдан амьдарч буй хүн төрөлхтөн бид яг үнэндээ нэгэн гэр бүл гэдэг нь үнэн. Тиймээс хамтдаа маьдарч буй эх дэлхий, гэр орноо хамгаалан хайрлаж, байгальд ээлтэй амьдрахыг уриалж байна.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments