|

ЭНЭТХЭГ: “COVID-19”-ийн хоёр дахь давлагаа ирэх сарын дундуур ОРГИЛ ҮЕДЭЭ хүрэх төлөвтэй байна

Энэтхэг улсад “COVID-19” халдварын хоёр дахь давлагаа эхэлж, нэг өдөрт нас барагсдын тоо 150 мянга давж байгаа бөгөөд цогцос чандарлах газрууд ачааллаа дийлэхгүйд хүрээд буй.

Тэгвэл Энэтхэгт “COVID-19” халдварын хоёр дахь давлагаа ирэх тавдугаар сарын дундуур оргил үедээ хүрэх төлөвтэй байгааг тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди болон халдварт хамгийн их нэрвэгдээд буй мужуудын тэргүүн сайд нарын хурлын үеэр “Махараштра, Гужарат муж, нийслэл Шинэ Дели хотын дараа хойд нутгийн Уттар Прадеш муж нь халдварын дараагийн голомт болж, өдөрт 190 мянга гаруй тохиолдол бүртгэгдэх төлөвтэй байна.“COVID-19”-ийн хоёр дахь давлагаа оргил үедээ хүрэх үед улсын хэмжээнд өдөрт халдварын 500 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 6-7 дугаар сард буурах төлөвтэй байна” гэдгийг хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: reuters.com

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments