Фитнесийн багш Ээгий Фит-ийг хар тамхины хэргээр шалгаж байна

Цахим орчноор дамжуулан фитнесийн хичээл заадаг, загвар өмсөгч, модель С.Эрдэнэцогт буюу хүмүүсийн сайн мэдэхээр Eegii Fit хар тамхи хадгалсан, хууль бусаар олж авсан гэх хэргээр цагдаагийн байгууллагат шалгагдаж эхэллээ.

Түүнд Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй аж.

Өмнө нь олон нийтийн сүлжээнд хэсэг хугацаанд олны анхаарлыг татаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр зөрчлийн тухай хуулийн дагуу баривчлагдан, шийтгэл хүлээж байсан тэрээр энэ удаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байна.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments