Дональд Трампын гаргасан тогтоол бусад улс орнуудыг ДЭМБ-ын гишүүнчлэлээсээ татгалзахад хүргэж байна
Австрали улсын “Нэг үндэстэн” намын удирдагч Полин Хансон албан ёсны мэдэгдэл гаргасан ба үүндээ “”Ерөнхийлөгч Трампын үлгэр жишээ шийдвэр, үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавьж байгаад баяр хүргэе. ‘Нэг үндэстэн’ нам Австрали болон австраличуудыг үргэлж нэн тэргүүнд тавина” гэж дурдаад 1996 оноос хойш “Нэг үндэстэн” нам Австралийг ДЭМБ-аас гарахыг шаардаж ирсэн бөгөөд тус байгууллага Австралийн эрүүл мэндийн тогтолцоо, бодлогыг нь удирдах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг эрмэлзэж байгаа үед энэхүү шаардлага бүр ч илүү чухал болсныг онцлов.
Мөн өнгөрсөн жил Их Британийн 100,000 гаруй иргэд ДЭМБ-ын гишүүнчлэлээ цуцлуулахаар цахим өргөдөлд гарын үсэг зурсан. Их Британийн Засгийн газар уг өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, гишүүнчлэлээ үргэлжлүүлэх бодолтой байгаагаа мэдэгдэж байв. Гэвч Трампын энэхүү шийдвэрийн дараагаар олон нийтийн дунд ДЭМБ-н гишүүнчлэлээс татгалзах тухай хөдөлгөөн өрнөж эхлээд байна.
ДЭМБ нь “Цар тахлын гэрээ” гэх зүйлийг гишүүн 193 улстаа тулган шаардаж буй бөгөөд энэхүү гэрээгээр дэлхий нийтэд учирсан тахалын үед авах арга хэмжээ, мэдээлэл солилцоо ба шударга хамтрал зэрэг асуудлыг шийднэ гэж үзэж байгаа ч өндөр хөгжилтэй улсуудын хувьд ДЭМБ төр улсын дотоодын эрүүл мэндийн салбарт нөлөөлөх шууд оролдлого хийж байна гэж үзэж буй юм.
ДЭМБ-ын төсвийн дийлэнхийг хувийн байгууллагууд үүн дотроо далд байдлаар эм болон уламжлалт янжуур тамхины бизнесийн хандив, сайн дурын гишүүдийн хандив бүрдүүлдэг бол жил бүр 956 сая долларыг гишүүн орнуудаас татаас болгон авдаг байна. Гишүүн орнуудын хувьд хүн амын тоо, ДНБ-ын хэмжээнээс шалтгаалан харилцан адилгүй тогтоодог ба АНУ, Их Британи, Герман зэрэг улсууд тэргүүлдэг. Харин БНХАУ-ын хувьд ДЭМБ-с авч буй үйлчилгээ нь хүний тоо, хүртээмжтэй харьцуулахад харьцангуй бага төлбөр төлдөг нь бусад улсуудын зүгээс шүүмжлэл дагуулж байна.
Аливаа нэг улсын эрүүл мэндийн бодлого бие даасан байх учиртай. Олон улсын байгууллага гээд шийдвэрт нөлөөлдөг байдлаас болж тухайн улсын онцлог, нөхцөл байдлыг харгалзахгүйгээр үргүй зардал, оновчгүй шийдвэр болдог нь ДЭМБ-ыг шинэчлэх эсвэл татан буулгах хүртэл хүчтэй эсэргүүцэлтэй цаашид тулахаар байна.