|

Монгол Италийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрджээ

Энэ онд Монгол, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр улс Агаарын харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тодруулбал, энэ сарын 23-нд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Итали Улсын Засгийн газрыг төлөөлж, Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд Ерөнхийлөгч Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Антонио Тажани нар гарын үсэг зурсан байна.

Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Түүнчлэн хоёр улсын хооронд бүхий л салбарын цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж, эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой боллоо.

Талууд хоёр улсын хооронд агаарын харилцааг хөгжүүлж, цаашид бүс нутгийн болон олон улсын түвшинд агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллах төдийгүй жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх зэрэг ажлуудыг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоод буй.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *