|

А.Ариунзаяа: Хүүхдээ хамгаалах ёстой сайд нь

Засгийн газрын хуралдаанаар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эсэхийг тухайн аймаг, орон нутгийн удирдлагууд шийднэх эрхийг нь өгөх шийдвэр гаргасан.

Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Өмнө нь гарсан Засгийн газрын тогтоолоор тавдугаар сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 1-ны хооронд морин уралдааныг зөвшөөрнө гэсэн ийм хугацааг үндэслэж тушаал гарсан. Үүн дээр зохицуулалт хийхээс өөр аргагүй болж байна. Хаврын морин уралдааныг гуравдугаар сарын 1-нд зохион байгуулагддаг байж болно. Хэрэв хаврын морины уралдаан гуравдугаар сараас хойш аймаг орон нутагт зохион байгуулбал заавал 12-оос дээш нассны хүүхэд байх ёстой” гэж мэдээлсэн.

Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа өөрийн цахим хуудаснаа дээрх асуудалтай холбоотой хоёр пост бичжээ.

“Хүүхдээ хамгаалах ёстой сайд нь. Засгийн газрын 2019 оны 57-р тогтоолыг хүчингүй болгосон юм уу” гэж бичсэн бол “Ямар хөгийн шийдвэр вэ? Дээд шүүхийн шийдвэрийг уландаа гишгэх нь Үндсэн хуулийн зөрчил мөн үү” гэж бичжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *