Билли Айлиш багадаа хүчирхийллийн хохирогч болж байжээ
Өдгөө 19 настай, Грэммигийн шагналт дуучин Билли Айлиш Английн алдарт сэтгүүл Vogue-ын нүүрийг чимж, өөрийн цоо шинэ дүр төрхөө ил гаргаад байгаа билээ. Тэгвэл сэтгүүлд өсөн ярилцлагынхаа үеэр тэрээр насанд хүрээгүй, бага байхдаа билгийн хүчирхийллийн хохирогч болж байснаа дурджээ. Энэ тухайгаа тийм ч дэлгэрэнгүй дурдаагүй ч ямартай ч хөгжмийн салбарт орохоос өмнө болсон явдал хэмээн хэлсэн байна.
Мөн тэрээр шинээр цацах гэж буй цомгийнхоо нэг соло дууг олон нийтийн хүртээл болгоод байгаа нь Your Power нэртэй бөгөөд илүү их хүч тэнхээтэй, өөрөөс нь ах хэрнээ бага насны охидыг ашиглаж, сэтгэлийг нь шархлуулж, амьдралд нь хар мөр үлдээсэн хэн нэгэнд зориулж дуулсан дуу байв. Дууны үгэнд “Өөртэй чинь чацуу гэж бодсон гэв үү? Яаж ингэж хэлж чадаж байна аа” гэх мөр ч багтаж байсан юм.
Билли хэлэхдээ “Би багадаа насны зөруу хамаагүй гэж боддог байсан ч одоо бол бодол минь тэс өөрчлөгдсөн. Хайр сэтгэлийн харилцаанд нас маш чухал бөгөөд чи хэр их ухаантай, хэр их зүйл үзэж туулсан, ямар хүмүүсээр хүрээлүүлсэн байдаг чинь огт хамаагүй. Ямар ч тохиолдолд чи залуу, жаахан байгаагаасаа болоод бусдад ашиглагдаж болно. Нас бол маш чухал. Ихэнх охид өсөж том болсон хойноо л “Новш гэж, тэр зүйлс үнэхээр буруу байж” гэж боддог нь харамсалтай” гэж хэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: www.people.com