Томуугийн халдвар 17 аймагт тархсан бол, 4 аймагт идэвхитэй байна

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 17 аймагт тархсан бол, дөрвөн аймагт идэвхитэй байна.

Эзлэх хувь – Амбулаториор хандан тусламж үйлчилгээ авсан хүмүүсийн 6% нь томуу, томуу төст өвчинтэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 19% нь амьсгалын замын цочмог  халдварын шалтгаантай байна.

Насны байдал – Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дотор болон амьсгалын замын цочмог халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн дотор зонхилж байгаа нас 15, үүнээс 5 хүртэлх насныхан илүүтэй эзэлж байна.

  • Алаг цоог дэгдэлтийн түвшин: 17 аймаг Улаанбаатар хот
  • Идэвхжлийн түвшин: Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай.

Шинжилсэн сорьцод томуугийн A(H1N1), АЗСВ, риновирус, бокавирус, иж томуугийн вирус, улирлын коронавирус тодорхойлжээ.

Давамгайлан орчилд буй вирус: Амьсгалын замын синцитиаль вирус, риновирус, улирлын томуугийн А(H1N1)pdm09

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *