УИХ дахь АН-ын бүлгийн гишүүнээр Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг элсүүллээ
АН-д элссэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар намын бүлгийнхээ үйл ажиллагаанд оролцож эхэлжээ. УИХ дахь АН-ын бүлгийн хурал эхлэхийн өмнө тус бүлгийн дарга Д.Ганбат тэдэнд хүндэтгэл үзүүлсэн байна.
Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “УИХ дахь АН-ын бүлэгт нэгдэн орж ирж буй эрхэм гишүүддээ талархал илэрхийлье. Улсын хэмжээнд шилдэг таван улстөрчийн тоонд байнга эрэмблэгддэг С.Ганбаатар гишүүн бидэнтэй нэгдэж байгаад таатай байна. Н.Алтанхуяг даргын хувьд энэ намыг анхнаас нь үүсгэн байгуулалцаж, нэгэн цагт удирдаж явсан хүний хувьд төрөлх бүлэгтээ эргэн ирж байгаад баяртай байна” гэжээ.
Ийнхүү УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрөөс 13 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.