“ЖУКОВ” худалдааны төв НӨАТ-ын баримт олгож эхэллээ
ШӨХТГ-т томоохон зах, худалдааны төвүүдэд НӨАТ-ын баримт олгохгүй байна гэх гомдол, мэдээллийг иргэд тасралтгүй ирүүлдэг. Тэгвэл ШӨХТГ-аас нийслэлд байрлах бүх зах, худалдааны төвүүдэд, тэр дундаа махны худалдаа эрхлэгчдэд НӨАТ-ын баримтыг худалдан авагч бүрт заавал олгох тухай шаардлагыг хэд хэдэн удаа хүргүүлсэн. Худалдаа эрхлэгч болон аж ахуй нэгжүүдийн зүгээс махны худалдаанд баримт олгох нь хүндрэлтэй ба POS машиныг хэрэглэх боломжгүй гэх мэт тайлбарыг тавьсаар өдийг хүрсэн.
Харин БЗД-т байрлах Жуков худалдааны төв бидний шаардлагын дагуу махны худалдааны төлбөрийн нэгдсэн системийг бий болгож, НӨАТ-ын баримтыг хэрэглэгчдэд олгодог болжээ. Ингэснээр тус худалдааны төвөөр үйлчлүүлдэг хэрэглэгчид ч сэтгэл хангалуун байна. Жуков худалдааны төв хэдий түрээслэгчдээс бүрддэг аж ахуй нэгж ч махны худалдааг стандартад нийцсэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй зохион байгуулж болохыг харууллаа.
Хэрэглэгчийн эрхийг хангаж, зөв үйлчилгээ явуулсан тус худалдааны төвийг ШӨХТГ-ын зүгээс сайн жишээгээр нэрлэж байна.