УИХ-ын гишүүд эмч, эмнэлгийн ажилтнуудад туслах “Баярлалаа” аянг эхлүүллээ

Коронавирусний халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын дархлааг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ц.Туваан, Б.Баярсайхан, Ж.Сүхбаатар нар “Баярлалаа” аян эхлүүлж буйгаа өнөөдөр /2021.05.03/ танилцууллаа.

Аяны хүрээнд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Enica organic impex” компанийн нэрийн 28 мянган ширхэг бүтээгдэхүүнийг эмч, эмнэлгийн ажилтнуудад олгохоор болжээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Цар тахлын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийг мөн энэхүү аянд хамруулах болно. Түүнчлэн эмч, эмнэлгийн ажилтнуудын ачаалал, амралт, цалин хөлсний асуудлыг шинэ менежментэд шилжүүлж, хууль эрх зүйн орчныг сайжруулахад УИХ-ын гишүүд санаачилгатай ажиллах болно” гэв.

Харин УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, “Улс орон бүрт алтан гарт эмч нартаа баярлалаа гэсэн аяныг хэрэгжүүлж байгаа. Завхан аймагт нөхцөл байдал хүнд байгаа. Энэ аяны хүрээнд Улаанбаатар хотод ажиллаж буй Завхан аймгийн найман эмч өнөөдрөөс төрсөн нутагтаа ажиллаж, тэнд байгаа эмч нартаа туслан, сайн туршлагаа хуваалцах боллоо. Мөн УИХ дахь Монгол, Энэтхэгийн парламентын бүлгээс Энэтхэгийн ард түмэнд туслах аян өрнүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрөөс 100 сая гаруй төгрөг цугласан. Үүнийг өнөөдөр БНЭУ-ын Засгийн газрын дэргэдэх байгууллага руу шилжүүлж байгаа” гэсэн юм.

Данс: “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ – 499180209 ХХБ

Similar Posts

One Comment

  1. I have been browsing online greater than 3 hours nowadays, but I by
    no means discovered any fascinating article like yours.

    It’s lovely price enough for me. Personally, if all site owners and bloggers
    made just right content as you probably did, the web will likely be much more useful than ever before.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *