|

Ц.Ганзориг: Энэ сарын 8-наас хөл хориог суллаж, ААН-үүдээ шат дараатай нээхээр төлөвлөсөн

Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл 14 хоног сунгасан билээ. Тэгвэл тавдугаар сарын 08-наас хөл хориог суллаж, ААН-үүдээ шат дараатай нээхээр төлөвлөсөн талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тэрбээр “УОК-ын ажлын хэсэг тавдугаар сарын 8-наас хөл хориог суллаж, ААН-үүдээ шат дараатай нээхээр төлөвлөсөн. Гол нь вакцинжуулалтаа үр дүнд хүргэх, халдвар хамгааллын энгийн дүрмээ хүн бүр барих нь чухал. Энэ үед Улааныаатар хотын 18-аас дээш насны иргэдийн 55% нь хоёрдугаар  тунгаа, 80%-90% нь эхний тун авсан байна” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *