СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голын усны түвшин олон жилийн дунджийг давж, үерлэнэ
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10 см даван үерлэх тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Иймд Туул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд болон гол дагуу аялж салхилж буй иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.