Хүүхдэд зориулсан Хөгжлийн багц хүлээлгэн өглөө
Ковид-19 өвчний батлагдсан оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд, багачуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, урам зориг өгөх, тэдний хөгжлийг дэмжих зорилгоор “НҮБ”-ын Хүүхдийн сантай хамтран хүүхэд хөгжлийн багцыг бэлтгэлээ.
Нийт 1500 ширхэг хүүхэд хөгжлийн багцыг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий Нийслэлийн онцгой комисс болон хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүдэд хүлээлгэн өглөө.
Мөн үйл ажиллагааны хүрээнд хүүхдүүдэд сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.